• 12 сарын 06, Баасан гараг
“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” СЭДЭВТ ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМД БАЯНХОНГОР АЙМАГ ОРОЛЦОЖ БАЙНА
401 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” СЭДЭВТ ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМД БАЯНХОНГОР АЙМАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдэлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдэлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгуй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулж байна.

Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл улсын хэмжээнд оролцож байгаа аж.

Форумын хүрээнд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хуралдааныг улсын хэмжээнд эхлүүллээ.

2023-11-20 12:00:00