• 12 сарын 24, Мягмар гараг
НЭР БҮХИЙ ГУРВАН ИРГЭНИЙГ БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛГОХООР ДЭМЖИВ
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НЭР БҮХИЙ ГУРВАН ИРГЭНИЙГ БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛГОХООР ДЭМЖИВ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Бямбын ДОРЖ, Монгол Улсын Гавьяат Багш Гончигийн ЛХААХҮҮ, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Соном-Ишийн ЮНДЭНБАТ нарыг Баянхонгор аймгийн хүндэт иргэн болгох саналыг ИТХ-ын ажлын албанаас хурлын төлөөлөгчдөд танилцуулав.

Ковид 19 цар тахлаас шалтгаалж Баянхонгор аймаг сүүлийн гурван жил хүндэт иргэнд нэр тодорхойлоогүй тул төлөөлөгчид хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжив.

Хүндэт иргэдийн шагналыг Сар шинийн өмнө гардуулах болно.

2023-12-04 14:30:00