• 12 сарын 24, Мягмар гараг
ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ 16 СУМ, АЙМГИЙН ТӨВИЙН 4 БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ 10 ОРЧИМ МЯНГАН ИРГЭДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛЖЭЭ
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭГ 16 СУМ, АЙМГИЙН ТӨВИЙН 4 БАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ 10 ОРЧИМ МЯНГАН ИРГЭДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛЖЭЭ

Баянхонгор аймгийн ИТХ-аас санаачлан анх удаа зохион байгуулсан төлөөлөгчийн нэг өдөр арга хэмжээ аймгийн хэмжээний 16 сум, Баянхонгор сумын 4 багт амжилттай болж 10 орчим мянган иргэдийг татан оролцуулжээ. Арга хэмжээний хүрээнд сум орон нутагт төлөөлөгчийн хэрэгжүүлж буй ажлын үр дүнг судлах, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, нийтлэг гарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой байсныг ИТХ-ын дарга Э.Энхбат онцлов.

Гүйцэтгэх засаглалын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа болон төлөөлөгчөөр дамжуулан иргэдийн оновчтой санал хүсэлтийг хүлээж авах нь оновчтой арга хэмжээ юм гэдгийг Засаг дарга Д.Мөнхсайхан тэмдэглээд хурлын тогтоолоор гарсан саналыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Энэ үеэр хурлын төлөөлөгчид дээрх арга хэмжээг жил бүр тогтмолжуулан явуулах хэрэгтэй гэв.

 

2023-12-04 14:30:00