• 05 сарын 11, Ням гараг
МАГСАРЫН АЛАГАА ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДАВ
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МАГСАРЫН АЛАГАА ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАГДАВ

Баянхонгор аймгаас төрсөн зам барилгын цөөхөн эмэгтэй инженерүүдийн нэг Хүрээмарал сумын харьяат Магсарын Алагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнагджээ.

Шагналыг ИТХ-ын ээлжит XVII хуралдааны үеэр ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Батсуурь нар хүндэтгэлтэйгээр гардуулав.

30 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ Баянхонгор аймгийн зам ангид зориулсан эрхэм танд баяр хүргэн, эрүүл энхийг хүсье.

2023-12-04 14:15:00