• 12 сарын 24, Мягмар гараг
Баянхонгор: ХУРЛЫН ЭЭЛЖИТ XYII ХУРАЛДААНААР ЦАГ ҮЕИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ НЭР БҮХИЙ 15 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор: ХУРЛЫН ЭЭЛЖИТ XYII ХУРАЛДААНААР ЦАГ ҮЕИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ НЭР БҮХИЙ 15 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2024 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөө, мөн оны төсөв зэрэг цаг үеийн шинж чанартай нэр бүхий 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр өнөөдөр /2023.12.04/ хуралдаж байна.

Хуралдаанд 41 төлөөлөгчийн 40 нь танхимаар, нэг төлөөлөгч цахимаар оролцож ирцийг 100% бүрдүүлэв.

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлснээр ээлжит XVII хуралдаан эхэллээ.

Ээлжит XVII хуралдаанааар:

1 “Төлөөлөгчийн нэг” өдөр арга хэмжээ

2 “Хүндэт иргэн” шагналаар шагнах

3 “Нью майнинг” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийг томилох

4 Аймгийн 2024 оны төсвийн төслийг батлах

5 Аймгийн 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг батлах

6 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох саналыг хэлэлцэх

7 Авто гражийн дахин төлөвлөлтийн талбай сонгох

8 Орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх

9 “Хот тохижилт” орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг Баянхонгор сумын харьяалалд шилжүүлэх

10 Баянхонгор аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх (2022-2026 он) нэгдүгээр шатны арга хэмжээний төлөвлөгөөг батлах

11 Аймгийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөг батлах

12Хөрөнгийн тухай

13 Ан агнуурын менежмент батлах

14 Ламын гэгээний 385 жилийн ойн комисс байгуулах

15 Ан агнуурын дуудлага худалдаагаар олсон орлогыг батлах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэн 2023 оны 12 сарын 05-ны өдөр багтаан шийдвэрлэхээр төлөөлөгчдийн 92.5 хувийн саналаар батлав.

Хуралдаанд урилгаар 20 сумын удирдлага, төрийн байгууллагын дарга менежерүүд оролцож байна.

 

2023-12-04 13:00:00