• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
105 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Гурав дахь өдрийн “С” хэсгийн барилдаан Баянхонгор-Төв аймгуудын дунд өрнөж, Баянхонгор аймгийн баг 14:11-ээр эхний ялалтаа авлаа.

Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /4/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Баттогтох /2/ аймгийн арслан Т.Дүүрэнсаран /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Батмагнай /1/ цэргийн арслан Г.Жамбалдорж /4/, аймгийн арслан Б.Бат-Орших /3/ нийт 14 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /2/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Л.Даваажамц /1/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /3/, аймгийн арслан Н.Дашдаваа /2/, аймгийн арслан Л.Энхтүвшин /2/ нийт 11 даваа авав.

Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажиллав.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.

Одоо 16.45 цагаас Ховд-Дорноговь аймгийн багууд барилдана.

Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2023-12-03 16:00:00