• 12 сарын 24, Мягмар гараг
ВОЛЕЙБОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АЯЛАН ТОГЛОЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ВОЛЕЙБОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АЯЛАН ТОГЛОЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Волейболын холбооны “Үндэсний дээд лиг”-ийн гуравдугаар тойргийн аялан тоглолт 2023 оны 12 сарын 07-10-ны хугацаанд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулж байна.

Аялан тоглолтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.12.08/ усан бассейн бүхий спорт цогцолборт болж дээд лигийн 14 багийн 300 орчим тамирчид, Монголын волейболын холбооны шүүгч нарын бүрэлдэхүүн оролцов.

Аялан тоглолтыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нээж үг хэлэхдээ “Баянхонгор аймаг энэ хавар Клубуудын улсын аварга, одоо дээд лигийн III тойргийн тоглолтыг зохион байгуулж байна. Ингэснээр Монголын волейболын холбооны бүх шатны тэмцээн уралдааныг орон нутагтаа хийж ард иргэд дээ үзүүлж буйдаа баяртай байна” гэв.

Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд “Спортыг дэмжинэ гэж хэлээд суух бус үйлдлээрээ харуулдаг аймгуудын нэг нь Баянхонгор юм. Тус аймгийн хэмжээнд бүх төрлийн спортын хөгжил, хүүхэд залуусынхаа сонирхлыг дэмжиж 40 гаруй стандарт зааланд тогтмол үйл ажиллагааг хэрэгцээ өндөртэйгөөр явуулж байна. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн Баянхонгорчуудад талархал илэрхийлье” гэж онцлов.

Нээлтийн үеэр Тэмүжин театрын авьяаслаг хүүхэд багачууд төрийн дууллыг эгшиглүүлж, Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн найрал дууны сурагчид уран бүтээлээ толилуулж, Фохоу корпорацийн салбарын хамт олон Баянхонгор корунд гео багийнтамирчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэж, багуудын довтлогчдын үзүүлэх тоглолт болж, шилдгээр Баянхонгор корунд гео багийн тамирчин Даниел түрүүлж 1,0 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн үйл явдлууд болов.

Дээд лигийн III тойргийн аялан тоглолт энэ сарын 10-ыг дуустал Баянхонгор аймагт явагдах болно.

 

2023-12-09 12:30:00