• 12 сарын 24, Мягмар гараг
“ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ” ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА
333 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ” ХҮЛЭЭН АВАХ УДИРДАМЖ

 Зорилго: Иргэнд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэж, ёс зүй, хандлага зөвтэйгөөр эрхэлсэн ажлаа чадварлагаар хийж гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг олон нийтэд таниулах, урам өгөх замаар төрийн бүтээмжийг сайжруулах

 Агуулга: Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил, чиг үүргийнхээ хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чадварлагаар хүргэсэн төрийн бүхий л шатны албан хаагчид чин сэтгэлийн талархлаа захидлаар илэрхийлэх.

Зохион байгуулагч:  

 - Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны Удирдлагын хэлтэс 

 - Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл

Зохион байгуулагдах хугацаа: Талархлын захидлыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хүлээн авна.

Хамрах хүрээ: Баянхонгор аймгийн 20 сум, 105 багийн нийт иргэд талархлын захидал ирүүлж болно.

Тавигдах шаардлага:

  1. Тод, гаргацтай, ойлгомжтой бичих;
  2. Талархлын захидал хүргүүлэх төрийн албан хаагчийн ажил албан тушаал, овог нэр зөв, тодорхой байх;
  3. Талархлын захидал бичигч өөрийн нэр, хаяг, утасны дугаараа зөв, гаргацтай, тодорхой бичих;
  4. Талархлын захидлыг 300-400 үгэнд багтаах;
  5. Цаасаар ирүүлэх тохиолдолд дугтуйлан ирүүлэх.

Хүлээн авах: 

  • Цаасаар ирүүлэх захидлыг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын 203 тоотод хүлээн авна;
  • Цахимаар ирүүлэх захидлыг zayanaaa.uni@gmail.com хаягаар тус тус хүлээн авна.

Гардуулан өгөх: Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Талархлын захидал”-ыг хүндэтгэлтэйгээр эзэнд нь гардуулан өгнө;

Талархлын захидал, гардуулан өгсөн үйл ажиллагааг Баянхонгор аймгийн албан ёсны www.bayanhongor.gov.mn сайт болон мэдээ мэдээллийн Нээлттэй засаг – Нэг Баянхонгор пэйж хуудсанд байршуулан тухайн албан хаагчийг олон нийтэд алдаршуулна.

2023-12-12 16:00:00