• 12 сарын 24, Мягмар гараг
“INVEST BAYANKHONGOR: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2023”
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“INVEST BAYANKHONGOR: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2023”

 - Бүс нутгийн онцлогт тохирсон бизнесийн таатай боломж

 - Өсөн нэмэгдэх үр ашиг бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалт

 - Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа

Энэ бүхнийг “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган” танд санал болгож байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг хийж байгаа юм.

Уул уурхай, барилга дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад БОЛОМЖ, САНААЧЛАГА дэвшүүлж, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг эрэлхийлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээ урьж оролцуулна.

Чуулган маргааш эхэлнэ.

2023-12-14 17:46:22