• 12 сарын 24, Мягмар гараг
"ИНВЕСТ БАЯНХОНГОР" хөрөнгө оруулалтын чуулганыг нээж хэлсэн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы илтгэл
159 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"ИНВЕСТ БАЯНХОНГОР" хөрөнгө оруулалтын чуулганыг нээж хэлсэн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы илтгэл

БАЯНХОНГОР АЙМАГ НЬ 1941 онд байгуулагдсан. 89,643 хүн амтай, 26,778 өрхтөй, 50 хувь нь малчин өрх юм. Одоогоор иргэдийн орлогын гол эх үүсвэр нь МАА-н салбар юм. 116 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

Аймгийн ДНБ 2022 оны байдлаар 541.4 тэрбум.төг болж, улсын дүнд 1.0 хувийг эзэлж байна. ДНБ-ийг томсгосон 3 салбар буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараар харьцуулан авч үзвэл, ДНБ-ний 263.6 (49.1%) тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбар, 74.6 (13.9%) тэрбум төгрөгийг үйлдвэрлэлийн салбар, 199.2 (37.1%) тэрбум төгрөгийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна.

1 хүнд ноогдох ДНБ 6,027 мянган.төг,

2023 оны 11 дүгээр сарын байдлаар аймгийн төсвийн орлогын дүн 26236.1 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2429.7 сая төгрөгөөр буюу 9.2 хувиар өссөн.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2023 оны III дугаар улирлын байдлаар 70,9%-тай байна.

Мал сүргийн хувьд 3719.6 мянган.толгой малтай байна.

Манай аймаг 2020 оноос аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр болон жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа нийт иргэдээ ажилтай, орлоготой болгох, амьдралын нөхцлийг өөрчлөхөд голчилж анхаарсан.

   БИЗНЕСИЙГ бий болгох иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд Баянхонгор аймгаас инженерийн шугам сүлжээг шинээр бий болгоход онцгой анхаарч Баянхонгор аймаг шинэ суурьшлын бүсийг байгуулах, гэр хороололыг дэд бүтэцжүүлэх ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж байна.

Баянхонгор аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ бизнес эрхлэхэд дэд бүтэц нь шийдэгдсэн газрын сонголттой болж байгаа нь шинээр бизнес эрхэлж буй иргэдэд томоохон боломж юм.

ИНВЕСТ БАЯНХОНГОР АРГА ХЭМЖЭЭГЭЭР

  • Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө орон нутгийг дэмжих бодлогын талаар
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал” Баянхонгор аймагт
  • Баянхонгор аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын танилцуулга
  • Баянхонгор аймгийн гадаад харилцаа
  • Баянхонгорын дэд бүтцийн талаарх мэдээлэл
  • Уул уурхайн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэнэ.

Мөн ингэний сүүний үйлдвэр, 1000 тн мах ногооны зоорь, өвлийн хүлэмжнүүд, тэжээлийн ургамал тарих талбайнууд, тэжээлийн үйлдвэр зэрэг бүтээн босгосон зүйлүүдээ хувийн хэвшил болон бизнес эрхлэгч нартаа санал болгож байна.

Томоохон бүтээн байгуулалтаа баянхонгорчууд бид бүхэн хийх ёстой.

 - Усан цахилгаан станцынхаа тэзүг хийж дууслаа.

 - Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлаа дуусгах6

 - Гэр хороололын дэд бүтцийн ажлаа дуусгах

 - Дулааны станцаа барьж байна

 - Шаргалжуутын замаа ирэх онд эхлүүлэхээр болов

 - Баянхонгор Шинэжинст сумын хоорондох хатуу хучилттай замын тэзүг хийнэ

 - Шивээхүрэн, Шинэжинстийн хатуу хучилттай замыг барих

 - Нарансэвстэй боомтыг нээх асуудлыг шийдвэрлэх

 - Хятдын Гансу муж, Баянхонгорын хатуу хучиллтай замын асуудал

 - Махны үйлдвэрийг барих

 - Ингэний 30 фермийг барих

Уул уурхайн томоохон төслүүдийнхээ талаар Баянхонгорчууд бид бүрэн мэдээлэл авч хамтран ярилцаж шийдвэр гаргах ёстой.

Баянхонгор аймгийн барилгын салбарын бизнес эрхлэгч нараа магтмаар байна. Энэ онд 1400 айлын орон сууцыг барьж ашиглалт оруулсан. Бусад аймгуудад ийм тоо байхгүй. Эдийн засгийн таатай нөхцөлд бид 600 айлын орон сууц л ашиглалтад оруулж байсан. Энэ хэмжээгээр ажлын байрыг нэмэгдүүлсэн иргэд амьдралын чанар амьдрах нөхцлийг сайжруулсан утааг бууруулсан.

Аялал жуулчлалын салбар маш чухал салбар юм.

Манай аймагт буудал ховор Өвөрхангай аймагт хонодог үзэгдэл байсан. Зочид буудлын салбарт томоохон дэвшил гарч 3 шинэ зочид буудал ашиглалтад орсон. 130 орчим хүний ажлын байр шинээр бий болсон. Бид одоо нэг зочид буудалд нь арга хэмжээгээ зохион байгуулж байна.

Шаргалжуутын зам ашиглалтад орвол зам дагаж хөгжил гэдэг олон аялал жуулчлалын үйлчилгээ нэмэгдэнэ

Олон га газар ашиглалтад орно.

Одоо манай барилгын салбарынханд дэд бүтэц нь шийдэгдсэн гэр хороолол руу анхаарлаа хандуулж барилгажуулах ажил руу аймаг орон нутагтай идэвхтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Байгаль орчноо нөхөн сэргээх хамгаалах асуудал нь бизнес болон үйлдвэрлэлтэй уялдаж явах ёстой.

УИХ, ЗГ нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал ногоон автобусны асуудал зэргийг ил болгож хариуцлага тооцож байгаа нь улсыг хөгжүүлэх гол хүчин зүйл гэж үзэж байна. Мэдээлэлийг ил болгох нь авилгал албан тушаалын гэмт хэрэг, үгсэн хуйвалдах хэн нэгэнд давуу байдал олгох зүйлүүдээс урьдчилан сэргийлж нийтэд тэгш боломжийг олгох чухал ач холбогдолтой юм.

Тийм ч учраас бид Инвест баянхонгор арга хэмжээгээрээ аль болохоор олон салбарын мэдээлэл хүргэх, илүү олон хүнд хүргэх зорилгоор тв-9 телевизээр шууд дамжуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү чуулганы төгсгөлд аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх олон хэлцэл, санамж бичгэнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Инвест баянхонгор арга хэмжээндээ идэвхтэй оролцож мэдээлэл авч үнэтэй саналаа хэлж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж ажилтай орлоготой монгол хүний төлөө та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

2023-12-15 11:00:00