• 12 сарын 24, Мягмар гараг
“ИНВЕСТ БАЯНХОНГОР” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
196 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ИНВЕСТ БАЯНХОНГОР” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

 "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр /2023.12.15/ Баянхонгор хотод эхэллээ.

Чуулганд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, МУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, МУ-ын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монголбанкны тамгын газрын дарга Г.Пүрэвсүрэн болон гадаад дотоодын түнш, хөрөнгө оруулагчид нарын 300 гаруй зочид төлөөлөгчид Хонгор нутгийн ирээдүйн хөгжлийн төлөө чуулж эхэллээ.

Д. Мөнхсайхан: Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд бүс нутагтаа бизнес, хөрөнгө оруулалтын таатай боломжийг бүрдүүлэхээр БАЯНХОНГОРЧУУД чуулж байна

 

2023-12-15 10:45:00