• 12 сарын 24, Мягмар гараг
ХОНГОР НУТГААС ДАХИН НЭГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХОНГОР НУТГААС ДАХИН НЭГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЛӨӨ

    Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат “Монголын-Алт” компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан ГАЛСАНГИЙН ЦОГТ-од Монгол Улсын геологи, уул уурхай, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр хангахад мэдлэг чадвараа дайчилж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай нэвтрүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдаж, Монгол Улсын уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган ХӨДӨЛМӨРИЙН БААТААР цол хүртээж, “АЛТАН СОЁМБО” тэмдэг, “СҮХБААТАРЫН ОДОН”-оор шагнажээ.

Халуун баяр хүргэе.

 

2023-12-28 16:30:00