• 12 сарын 24, Мягмар гараг
"АМАР БАЙНА УУ-2024" АРГА ХЭМЖЭЭГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"АМАР БАЙНА УУ-2024" АРГА ХЭМЖЭЭГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

   Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын санаачлагаар Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газраас "Амар байна уу-2024" арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд дотооддоо үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, сар шинийн баярыг угтаж уг үзэсгэлэнг Улаанбаатар хотын "Шинэ 100 айл"-д 2023 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 10 хүртэл 1 сарын хугацаатайгаар зохион байгуулна.

    Тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүнс, бэлэг дурсгал, хувцас үйлдвэрлэлийн ЖДҮ эрхлэгч нарыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны 15 цаг хүртэл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст бүртгэнэ. Түрээсийн ямар нэг төлбөргүй. Зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр, импортын бараа бүтээгдэхүүн оролцохгүй.

Лавлах утас: 88096942

 Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс

2024-01-03 14:00:00