• 12 сарын 24, Мягмар гараг
УЛСЫН НӨӨЦӨӨС ЗАГ, ГУРВАНБУЛАГ СУМДЫН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭН ШААРДЛАГАТАЙ АВТОМАШИНУУДЫГ ОЛГОВ
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны 12 сарын сүүлээр Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрсэн сумдаар явж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан. Зуд турханд нэрвэгдсэн малчиддаа хүрч тусламж үзүүлэх зэрэгт тухайн сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байсан юм.

   Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр улсын нөөцөөс Баянхонгор аймгийн Гурванбулаг сумд автомашиныг саяхан олгосон бол 2024.01.05-ны өдөр Заг сумын Засаг даргын Тамгын газарт “Фургон” автомашин хүлээлгэн өгөв.

Дараагийн ээлжинд Жаргалан суманд автомашин өгөхөөр болжээ.

Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

 

БАЯНХОНГОР  АЙМГИЙН ЗДТГ

2024-01-07 15:00:00