• 12 сарын 24, Мягмар гараг
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛНО
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Аймгийн ИТХ-аас баталсан “Баялаг бүтээгч – Баянхонгор” хөтөлбөрийг эрчимжүүлж баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, барилгын материал, үйлдвэрлэлийн хүртээмж, чанар стандартыг нэмэгдүүлэх, импортыг орлосон экспорт руу чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, аж ахуйн нэгж шинээр байгуулахад зөвлөх тогтвортой үйл ажиллагаа явуулах, зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

    Сургалт 2024 оны 01 дүгээр сарын 10 – 02 дугаар сарын 02-ны хооронд танхимын хэлбэрээр явагдана.

Зохион байгуулагчид:

 - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

 - Засаг даргын Тамгын газар,

 - Хүнс, хөдөө аж ахуйн газар,

 - Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорац,

 - Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар

 - USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр

Холбогдох утас: 70442171, 94154446

Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

2024-01-06 15:00:00