• 12 сарын 24, Мягмар гараг
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭН БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ 100% ҮНЭЛЭГДЛЭЭ.
288 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Монгол Улсын Засгийн Газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд “Цахим ил тод байдал”-ыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдсэн эсэх, байгууллагын чадамж, цахим нээлттэй байдал гэсэн 3 үзүүлэлтийг хангах албан ёсны вэбсайттай байхыг төрийн байгууллага тус бүрээс шаарддаг.

   Баянхонгор аймаг төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлын тухай мэдээ мэдээллийг иргэн, хуулийн этгээд авах эрхийг хангах боломжийг бүрдүүлж bayanhongor.gov.mn цахим хуудсыг ажиллуулдаг.

  “Нийтийн  мэдээллийн ил  тод байдлын тухай хууль”-ийн  8 дугаар зүйлд заасан 98 төрлийн шалгуур үзүүлэлтийг bayanhongor.gov.mn цахим хуудсанд бүрэн байршуулан 2023 оны төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын  индексээр shilen.gov.mn үнэлгээний системд 21 аймгийн  ЗДТГ-аас Баянхонгор аймгийн сайтын үнэлгээ 1 дүгээрт буюу 100% үнэлэгдсэн байна.

   Мөн Bayanhongor.gov.mn цахим хуудсанд 2023 оны жилийн эцсийн байдлаар зохион байгуулсан ажил, арга хэмжээний 342 мэдээ мэдээллийг бэлтгэн байршуулсны зэрэгцээ олон нийтийн сүлжээ ашиглан иргэд, олон нийтэд хүргэж ажилласан байна. Сайтын хандалтын тоо энэ 2023 оны жилийн эцсийн байдлаар 5186 буюу өмнөх онтой харьцуулахад 50%-иар өссөн үзүүлэлтэй байна. 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

2024-01-15 15:00:00