• 05 сарын 12, Даваа гараг
“ХАМТДАА ХӨГЖЬЕ” БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ БАЯН-ОВОО СУМАНД БОЛЖ БАЙНА
265 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах хүрээнд хөдөөгийн багш нар тэргүүн туршлага, арга зүйгээ хуваалцах зорилгоор хангайн бүсийн ЕБС-иудын “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бүсийн арга хэмжээ Баян-Овоо суманд болж байна.

  Тус арга хэмжээ нь гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг дээшлүүлэх сургуулийн тэргүүний арга зүйтэй багшийн туршлагыг хуваалцах хамтаараа хүүхдийн шилжилт хөдөлгөөн орон нутгийн боловсролын чанарыг хэлэлцэхээс гадна урлаг спортоор ч өрсөлдөх юм. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Э. Энхбат, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг болон Баян-Овоо сумын төр захиргааны удирдлагууд оролцсон байна. ИТХ ын дарга энэ үеэр орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн тус сургуулийн дотуур байрны засварын ажилтай танилцсан бөгөөд хийгдэж буй хөрөнгө оруулалтыг үр дүнгүй хангалтгүй хийгдсэнийг сургуулийн багш орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.

    Энэхүү арга хэмжээнд Заг, Баянбулаг, Эрдэнэцогт, Баян-Овоо, Гурванбулаг, Бууцагаан сумдын 160 гаруй багш нар оролцож байна.

  “ХАМТДАА ХӨГЖЬЕ” арга хэмжээний үеэр БШУЯ - ны нөхөн хангалтын зардлаар шийдвэрлэгдсэн цахим ангийн тоног төхөөрөмжийг захиалагч сургууль тус бүрт гардуулан өглөө. Notebook 31, смарт самбар, утасгүй интернэтийн орчны төхөөрөмж гээд тус бүр 85 сая төгрөгийн өртөг бүхий энэ цахим кабинет нь “ПЕРСОН ЭДҮТЭН” хөтөлбөр болон сурагчдын “МЭДЛЭ” сургуулийн хичээлээ үзэх бодит боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

   Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж улс орныхоо хамгийн сайн багш нарын цахим хичээлийг мөн өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг энэхүү дижитал танхимуудаар дамжуулан авч хүүхдүүд маань илүү сайн сураарай, багш нар маань ч үр дүнг нь гаргаж ажиллахад анхаарахыг аймгийн ИТХын дарга Э. Энхбат нийт багш нарт хандан хэлсэн байна. Энэхүү цахим танхимыг манай аймгийн 17 ЕБСургууль захиалан хүлээн авч буй нь энэ юм.

  Мэдээллийг Нээлттэй засаг - Нэг Баянхонгор  Facebook пэйж хуудсаас авах боломжтой.

2024-01-15 00:00:00