• 12 сарын 24, Мягмар гараг
Үндэсний бичгийн "ЦАХИМ БИЧВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ" сургалтад СӨБ-ын цэцэрлэгийн эрхлэгч, архив бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.
238 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Үндэсний хөтөлбөр батлах тухай" 96 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ын хэрэгжилтийг хангах, МУ- ын Засгийн газрын 2022 оны " Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 7 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан "Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл хангах" зэрэг эрх зүйн баримт бичгийн хүрээнд 2024 онд "Цахим бичвэр боловсруулах арга зүй" сургалтыг Боловсролын салбараас эхлэн бусад төрийн байгууллага, агентлагуудад зохион байгуулахаар ажиллаж байна.

   Тус сургалтад сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, архив бичиг хэргийн ажилтан нийлээд 65 албан хаагч хамрагдаж байна.

    Сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны газар, Монгол хэлний багш нар, Төрийн архивын тасаг хамтран зохион байгуулж байна.

 Мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухааны газар Facebook  пэйж хуудсаас авах боломжтой. 

 

БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР

 

2024-01-18 17:00:00