• 12 сарын 24, Мягмар гараг
Сар шинийн баярыг угтан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
367 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Хууль эрх зүйн хэлтэс, Аймгийн цагдаагийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар Баянхонгор сумын Засаг даргын Тамгын Газар хамтран Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд олноор үйлчлүүлдэг Зах, худалдааны төв дэлгүүрүүдэд

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хүнсний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, хугацаа, хадгалалт хамгаалалт, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй  нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн ихээр илэрч байна.

       Иймд хэрэглэгч та хүнсний бүтээгдэхүүний хугацаа, гарал үүсэл, хаяг шошгын мэдээллийг сайтар шалгаж  авахыг зөвлөж байна.

 Мөн хэрэглэгчийн эрхийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах  115 шууд дугаарт холбогдож зөвлөгөө авах боломжтой.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-01-31 21:05:00