• 12 сарын 24, Мягмар гараг
МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 16  ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Монголын Байт харвааны өсвөр үе, залуучуудын 16 дахь удаагийн 2024 оны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын байт харвааны клубын Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөрийн 7 харваач оролцлоо.

       Энэ удаагийн тэмцээнд 17 байгууллага клубын 352 тамирчин оролцсон нь урд жилүүдээс хамгийн олон тамирчин оролцсон үзүүлэлт байлаа.

       Орон нутгаас Дархан, Эрдэнэт, Ховд, Баянхонгор аймгууд оролцсоноос манай аймаг нь сүүлийн 3 жил дараалан оролцож байгааг тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс сайшаан, тамирчдын харваа ур чадвар сайжирсан, орон нутагтаа байт харвааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэж Монголын байт харвааны холбооны удирдлага дүгнэв.

       Манай тамирчин хүүхдүүд шигшээ 8, 16 аар тэмцээнээ өндөрлүүлсэн хэдий ч техник ур чадвараар ижил түвшинд өрсөлджээ.

       Аймгийн байт харвааны холбооны тэргүүнээр АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал ажиллаж, тамирчдаа улс бүсийн тэмцээн уралдаанд дэмжин оролцуулж байна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

2024-02-02 13:57:07