• 12 сарын 24, Мягмар гараг
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ БАЙНА
153 ХҮН ҮЗСЭН БАЙНА

        Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол Улсын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” 2024 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

     Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын аймаг удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга, төрийн байгууллагын дарга менежер, хувийн хэвшлийн нийт 50 гаруй төлөөлөл оролцож байна.

    "Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүс нутгийн хөгжил чухал бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр бүс нутгууд өөрийн нөөц бололцоо, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж, хөгжлийн төлөвөө гаргах юм.

     Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: "Монгол Улс өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам.долларт, валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, үр өгөөжтэй байлгах шаардлагатай бөгөөд цаашид эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэв.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗДТГ

2024-02-02 14:00:00