• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
132 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Монгол Улсын тухайн оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг.   

      Тус зөвлөгөөнд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцож байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Засгийн газрын гишүүдтэй 2024 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

       Аймгийн удирдлагууд 02 сарын 01, 02-нд Төрийн ордонд болох бүсчилсэн хөгжлийн форумд үргэлжлүүлэн оролцох болно.

2024-02-01 15:00:00