• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
168 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци, АНУ-ын санхүүжилттэй “Best” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Барилгын материалын үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж"-ийг чадавхжуулах сургалт 2024.01.10-аас 2024.02.02 –ны хооронд болж өндөрлөлөө.

     Сургалтад Бетон зуурмаг, хайрган болон хүрмэн блок, эко хашааны үйлдвэрлэл, вакум цонх, хаалганы үйлдвэр, Гэрлийн шонгийн үйлдвэрлэл, явган замын хавтангийн үйлдвэрлэгч нар хамрагдав.

      Сургалтаар иргэн, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа Барилгын стандарт, норм, чанарыг мөрдлөг болгон ажиллах, стандарчлал тохирлын гэрчилгээ авах дараалал, санхүүгийн тайлан мэдээ гаргах, бизнес төсөл боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах, татварын тайлагналт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал маркетинг хийх зэрэг сэдвээр олон мэдлэгийг эзэмшив.

2024-02-02 00:00:00