• 12 сарын 24, Мягмар гараг
АНХААРУУЛГА
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Сар шинийн баяр болохтой холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Хууль эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн Цагдаагийн газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар хамтран 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн төвийн зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

    Хяналт шалгалтын явцад хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж буй зөрчил их хэмжээгээр илэрч байна.

   Иймд ИРГЭН ТА ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУГАЦАА, ГАРАЛ ҮҮСЭЛ, ХАЯГ ШОШГЫН МЭДЭЭЛЛИЙГ САЙТАР ШАЛГАЖ АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Мөн зөрчлийн талаарх гомдол, мэдээллээ

1. Утсаар: Хэрэглэгчийн мэдээллийн төвийн шууд 115 утсанд

2. Бичгээр: -АЗДТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Улсын байцаагчид Хүнс Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын Улсын байцаагчид

3.Цахимаар: /ШӨХТГ-ын Баянхонгор аймаг дахь Улсын байцаагч / хаягаар тус тус хандана уу.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

2024-02-02 17:00:00