• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНБУЛАГ СУМЫН МАЛЧИН Р.НАРАНБААТАРЫН ГЭР БҮЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймгийн Баянбулаг сумаас Модон луу жилийн босгон дээр шинэхэн "Улсын аварга малчин" төрлөө. Шагналыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, "Чандмань Баянхонгор" ХК-ийн дарга М.Мөнхбат нар өнөөдөр /2024.02.03/ гардууллаа.

    Удам дамжсан улсын аварга малчин Р.Наранбаатар түүний гэргий Д.Даваасүрэн нар ханилан суугаад 23 жилтэйгээ учран золгож буй бөгөөд зөвхөн туулай жилд 600 гаруй төл авсан байна.

    Гэрийн эзэн 45 насандаа Улсын аварга малчин болж байгаа юм. Түүний эцэг н.Равжир гуай 1989 онд мөн 45 насандаа Улсын аварга малчин болж байжээ.  

Удам дамжсан улсын аварга малчин танд баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-03 19:00:00