• 12 сарын 24, Мягмар гараг
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ Г.АЛТАНХУЯГ ТАЙВАНИЙН ЭМНЭЛГҮҮДЭД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЖЭЭ
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар аймгийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улс оронд урт болон богино хугацаагаар дадлагажуулан сургах, эмчилгээ оношлогооны шинэ техник технологитой танилцуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм.

      Энэ хүрээнд эхний ээлжид "Өргөө Амаржих Газар" төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн сургалтын гадаад харилцааны шугамаар Баянхонгор аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Алтанхуяг оны өмнө мэргэжил дээшлүүлжээ.

   Тэрбээр Тайванийн КАТЕЙ (Cathay Generel Hospital), Алс Дорнодын Эмнэлэгт (Far Eastern Memorial Hospital) өөрийн үндсэн мэргэжил болон дурангийн мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогооны чиглэлээр суралцжээ.

    Энэхүү сургалтын программыг санаачлагч нь Баянхонгор аймгийн уугуул Өргөө ТМЭ-н Эх барих эмэгтэйчүүдийн эмч МУ-н Гавьяат эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу бөгөөд цаашид үргэлжлүүлэн 2024-2025 онд Баянхонгор аймгаас Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээс гадна бусад мэргэжлийн эмч нарыг Азийн өндөр хөгжилтэй улсуудад сургах юм байна.

    Өргөө ТМЭ нь сүүлийн 20-иод жилд ОХУ, Франц, Тайвань, Австрали, БНСУ, Тайланд, Япон улсуудтай сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтран, эмч мэргэжилтнүүд солилцох, олон улсын хурал семинар зохион байгуулах, профессор өндөр мэргэшлийн эмч нарын лекц уншуулах, дадлага сургалт хийх зэрэг олон ажлуудыг хамтран гүйцэтгэж байгаа гадаад харилцааны арвин баялаг түүхтэй. Мөн тухайн улс орнуудад суралцуулахын зэрэгцээ Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн Эмнэлгийг гадаад улс орнуудын их сургуулийн эмнэлгүүдүүдтэй эмч мэргэжилтэн солилцох гэрээ байгуулах зорилготой аж.

   Энэхүү программын хүрээнд 2-3 эмч бүлгээр явуулсан тохиолдолд нэг эмч нь Англи хэлний мэдлэг сайн байхыг шаарддаг бөгөөд эмч мэргэжилтнүүдэд зөвлөхөд IELTS-н 5.5-с дээш оноотой болон давхар англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байхын бол сургалт элбэг байдаг байна.

ӨРГӨӨ ТМЭ-ИЙН ТУХАЙД;

    Өнөөдөр тус эмнэлгийн эмч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 50 хувь нь Европ, Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнууд, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн байна.

    Зөвхөн өөрийн эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнуудаа сургахаас гадна ТМЭ-н хамтын ажиллагааны гэрээний дагуу хөдөө орон нутгийн олон эмч нарч мөн дээрх орнуудад суралцаж, эмнэлзүйн дадлага сургалт хийсээр иржээ.

     Тэгвэл оны босгон дээр тус ТМЭ “Сайн Учрал” сан SDY Mongolia, хамтын ажиллагааны хүрээнд Өргөө Амаржих Сэшхаа (Сургалт Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба)-ны гэрээний дагуу Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнуудад 2024 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эмч нарыг сургах Хот, Дүүрэг, Өрхийн эмнэлгүүдтэй танилцуулах зорилгоор эхний ээлжинд нийт 6 эмчид сургалтанд хамрагдах батламж гардуулжээ.

    Өрх дүүргийн эмнэлэгүүд тус эмнэлэгт үйлчлүүлдэг олон мянган жирэмсэн эмэгтэйд жирэмсний хяналт хийж, эмэгтэйчүүдийн эмгэгийн анхан шатны тусламж үзүүлдэг нягт хамтын ажиллагаатай эрүүл мэндийн салбар нэгж юм.

2024-02-03 20:00:00