• 12 сарын 24, Мягмар гараг
ГАЛУУУТ СУМЫН АДУУЧИН МЯГМАРЖАВЫН ЖИГЖИГДСҮРЭН МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн малчин, адуучин М.Жигжигдсүрэн XVII жарны модон луу жилийн босгон дээр  "Улсын аварга малчин" боллоо.

      Амьдралынхаа 60 гаруй жилийг үндэсний баялаг мал аж ахуй, тэр тусмаа адуун сүрэгтэй холбосон түүний улсын цол, хүндэтгэлийг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ХХААГ-ын дарга У.Балжинням нар өнөөдөр /2024.02.04/ гардууллаа.

    Улсын аваргынх нийт 1500 орчим мал сүрэгтэйгийн 800 гаруйг нь адуун сүрэг эзэлж буйгаараа аймагтаа хамгийн олон адуутай адуучин гэж тооцогддог.

      Хоёр удаагийн аймгийн аварга адуучин, алтан унаганы эзэн түүний гэр бүлийн хүн Мягмарсүрэнгийн Тунгалаг нь мөн бага залуу насандаа эмнэг сургаж явсан, хүү нь алтан унаганы эзэн болсон зэргээр аргамаг хүлэгтэйгээ салшгүй холбоотой хийморьлог түүхтэй гэр бүл юм.

     Улсын аварга малчны шагналыг дагалдан ирсэн иж бүрэн таван ханатай шинэхэн гэрийн жаврыг үргээн аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ая дууны мялаалга өргөлөө.

Баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр

2024-02-04 19:00:00