• 12 сарын 24, Мягмар гараг
ХҮРЭЭМАРАЛ СУМААС ТӨРСӨН УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ж.ЭРДЭНЭБАЯРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
104 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Дөрвөн цагийн эргэлтэд буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үндэсний баялаг бүтээж яваа малчин түмнээ Монгол улсын Засгийн газраас жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, алдаршуулдаг уламжлалтай.

     Хонгор нутгаас тодорсон "Улсын аварга малчин" өрхүүдийн нэг Хүрээмарал сумын малчин Ж.Эрдэнэбаяр, Ц.Одонтуяа нарын гэр бүлийн шагналыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нар /2024.02.03/ гардууллаа.

    Модон луу жилийн босгон дээр ийнхүү улсад нэрээ дансалсан шинэхэн аваргынх дөрвөн төрлийн 1600 гаруй толгой мал маллаж байна. Үе удмаараа хэзээнээсээ л ажилч, хөдөлмөрч гэдгээрээ сум орон нутагтаа алдартай улс юм.

      Энэ удмаас "Улсын аварга малчин" гурав, "Алтан төлийн эзэн" хоёр, "Аймгийн сайн малчин" долоо "Аймгийн алдарт уяач" мөн төрөн гарчээ.

      Баяр хүргэе. Сайхан шинэлээрэй.

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

2024-02-03 22:00:00