• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН: ТӨЛӨВЛӨЛТӨӨ БАЯНХОНГОРЧУУД ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЖ ИРЛЭЭ
369 ХҮН ҮЗСЭН БАЙНА

         Хотол даяараа хөдөлмөрийн талбарт техникийн нүргээнтэй, хүний үйлсэд амжилт цуурайтсан сайхан жил болж өндөрлөж байна.

    Баянхонгорчууд бүх нийтээрээ эвлэлдэн Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, Монголын Волейболын клубуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол туургатын харвуул наадам, Мянган малчдын зөвлөгөөн - урлаг спортын бага наадам, Монголын хөдөөгийн багш нарын спортын их наадам, Монголын Волейболын үндэсний дээд лигийн аялан тоглолт, хөрөнгө оруулагчдын “Инвест Баянхонгор” зэрэг томоохон арга хэмжээг ард иргэдийнхээ дэмжлэг, оролцоотойгоор орон нутагтаа амжилттай зохион байгуулж чадлаа.

         Аймгаа дэд бүтэц хөгжсөн, иргэндээ ээлтэй аймаг болгохын тулд олон гарц шийдэл, төлөвлөлтийг нягталж, багаараа хэрэгжүүлж ирлээ.

      Усан туулай жилдээ бид олон улсын зах зээлд нэмүү өртөг шингээн гаргах ингэний сүүний үйлдвэрээ ашиглалтад оруулж, эхний бүтээгдэхүүн хуурай сүүгээ технологийн дагуу гаргаж авлаа. Агаар хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн өмчийн үнэмлэмжийг нэмэгдүүлэхээр Баянхонгор хотын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төслөө амжилттай үргэлжлүүлж байна. Аймгийн төвийн дагуул хотоор сүндэрлэн босож буй шинэ суурьшлын бүсээ тэлж, 1000 тоннын зоорь, өвлийн хүлэмжүүдээ ашиглалтад оруулахад бэлэн болголоо. Галуут, Эрдэнэцогт сумдад сумын төвийн шинэчлэл төслийг амжилттай хэрэгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бий болгоход анхаарлаа. Аймгийн барилгын салбарын бүтээн байгуулагчид хувийн хөрөнгө оруулалтаараа 1400 гаруй айлын орон сууцыг аймаг, сумын төвд барьж ашиглалтад оруулж байна.

     Боловсролын салбартаа дэвшил гаргаж улсын хэмжээнд үйл ажиллагаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, чанарын үнэлэмжээрээ гуравдугаарт орсон амжилтыг үзүүллээ. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлж БНХАУ-ын Ганьсү мужид 20 гаруй оюутнаа тус улсын бүрэн тэтгэлгээр дээд боловсрол эзэмшүүлж эхэлсэн зэрэг олон шинэ алхам, чухал амжилтуудыг эв хамтын хүчээр гаргасан байна.

      Айлчлан ирж буй Модон луу жилдээ дээрх амжилтаа бататган дулааны станцаа бүрэн ашиглалтад оруулж, аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл, аймгийн төвөөс Шаргалжуут хүртэлх 54 км авто зам, 30мв-ын хүчин чадал бүхий Байдрагийн голын усан цахилгаан станц, Богд сумын Түйн голын гүүр, Эрчим хүчний чадлын өргөтгөл зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна.

2024-02-04 20:00:00