• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНЛИГ СУМЫН БАЯН-ААРАГ БАГИЙН МАЛЧИН ЖАРАНГИЙН МАНДАХ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН БОЛЛОО
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Готовын Тойвгоон гэргий Жарангийн Мандах малаас авах ашиг шимийг өндөр хэмжээнд нэмэгдүүлж, эдийн засгийн чанар үзүүлэлтээ өсгөж, араасаа олон залуу малчин эмэгтэйчүүдийг сурган, үлгэр дуурайл болж яваа амжилтаараа "Улсын аварга саальчин" болзлыг хангажээ.

      Улсын аварга саальчны шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох нар өнөөдөр /2024.02.04/ гардууллаа.

     Дэлхийд ховор тэмээн сүргээ дагаж насаараа хөдөлмөрлөсөн хоёр буурлын хувьд ингэний сүүний шимт чанарыг хэвээр нь хадгалж, хуурай сүү гаргаж авсан аймаг орон нутгийн үйл ажиллагааг сайшаан, дэмжиж байв.

      Хөдөлмөрийн баатар, аварга саальчин хэмээх эрхэм алдраар хэзээд гоёх гэр бүл үр хүүхдүүд, нутгийн зон олонд нь халуун баяр хүргэе. Сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын  04-ний өдөр

2024-02-04 21:00:00