• 02 сарын 27, Мягмар гараг
БАЯНЦАГААН СУМЫН МАЛЧИН П.ЭРДЭНЭМӨНХИЙН ГЭР БҮЛД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ
17 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас тодорсон улсын аварга малчин П.Эрдэнэмөнхийнх Аргалант уулын энгэртээ өнөтэй сайхан өвөлжиж байна.

    Усан туулай жилийн улсын аварга малчнаар шалгарсан тус хөдөлмөрч гэр бүлийн шагналыг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин нар /2024.02.04/ гардууллаа.

    Нялх төлийн дуу цангинасан малчны хотонд сумын удирдлага, нутгийн ахан дүүс нь цугларчээ.

  1990 онд илгээлт өвөртлөн энэхүү өгөөж баян нутагтаа суурьшиж, өдгөө 30 гаруй жилийн дараа улсдаа үнэлэгдсэн аварга малчин болж байна.

   Удам дамжсан малчин гэр бүлийн эзэгтэй Дэлгэрмаагийн аав Отгоншар гуай 1988, 1991 онуудад хошойлж, улсын АВАРГА ямаачин болж байсан түүхтэй аж.

     Баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын  04-ний өдөр

2024-02-05 12:00:00