• 02 сарын 27, Мягмар гараг
УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР БУУЦАГААН СУМААС ЗУРГААН ГЭР БҮЛ ТОДРОВ
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Усан туулай жилдээ хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт гаргасан амжилт бүтээлээрээ Бууцагаан сумын зургаан гэр бүл аймгийн аварга малчны болзол хангаж, модон луу жилийн босгон дээр шагналаа гэр хотондоо гардаж авав.

  Бууцагаан сумаас аймгийн "Хошой аварга малчин"-аар С.Ганбат, "Аймгийн аварга малчин"-аар О.Доржхорол, У.Цэдэнбал, Б.Дорждэрэм, Д.Төмөрбаатар, Ц.Болдтунгалаг нарын гэр бүл тус тус тодорчээ.

      Шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Хишигбаатар болон сум орон нутгийн удирдлагууд гардуулав.

      Баяр хүргэе. Сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын  05-ны өдөр

2024-02-05 17:00:00