• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНГОВЬ СУМЫН ЗАЛАА БАГИЙН МАЛЧИН СҮХТОГООГИЙН БАДРАХГЭРЭЛД МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ
172 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлэн "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар тодорсон Баянговь сумын Залаа багийн малчин Сүхтогоогийн Бадрахгэрэлийн гэр бүлд УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ны газрын дарга Т.Гантогтох нар шагналыг нь /2024.02.05/ гардуулан өглөө.

     С.Бадрахгэрэл 30 гаруй жил мал маллахдаа малынхаа үүлдэр угсаанд ихэд анхаардаг ба нутгийн үүлдрийн залаа жинстийн ухна, барга үүлдрийн хуц зэрэг хээлтүүлэгч малаар бог малынхаа чанарыг сайжруулж байна.

     С.Бадрахгэрэл эхнэр, 4 хүүхэдтэй, охид нь бүгд их дээд сургуульд суралцан одоо ажлын талбарт эхнээсээ гарч эхлээд байгаа бол, бага хүү нь эцэг эхийн хамт малаа маллан, малчин болохоор шийджээ.

     С.Бадрахгэрэл морь уях сонирхолтой, аймаг сумаасаа айраг түрүү хүртэж байсан уяачийн зэрэгцээ модоор гар урлал хийдэг түүний хувьд өөрийн амьдралд хэрэгцээ шаардлагатай бүхнийг өөрөө урладаг нэгэн аж.

    Баяр хүргэе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын  05-ны өдөр

2024-02-05 19:00:00