• 09 сарын 12, Пүрэв гараг
УРТЫН ГОЛЫН ТЭМЭЭЧИН С.БЯМБАРСҮРЭН МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
98 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол багийн малчин Сосорбарамын Бямбасүрэн 30 гаруй жил буянт мал сүргийнхээ захыг даган, нүүдэлчин өв соёлоо хадгалж, тээж яваа тэмээчин юм. Тэрбээр усан туулай жилийн "Улсын аварга малчин"-аар Баянхонгор аймгаас тодорч, шагналаа сар шинийн өмнө гэр хотондоо, ахан дүүсийнхээ дунд алдар хүндтэйгээр хүлээн авлаа.

    Улсын аварга малчны шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ын ТЗУГ-ын дарга Т.Гантогтох нар /2024.02.05/ гардуулав.

   Шинэжинст сумандаа хамгийн олон тэмээтэй /850 гаруй / улсын аварга малчин гэр бүлийн ажил үйлс нь модон луу жилээ илүү өрнөн дэвших болтугай.  Баяр хүргэе. Сайхан шинэлээрэй.

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024 оны 02 дугаар сарын  05-ны өдөр

2024-02-05 21:00:00