• 12 сарын 24, Мягмар гараг
 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР            
506 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

      Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн Захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230721626331&showType=1 энд дарж үзнэ үү./

 Нэг. Тавигдах шаардлага

 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг болон Албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу эмнэлгийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна.

  1. Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан;
  2. Эрүүл мэндийн байгууллагад 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
  3. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  4.  Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
  5. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
  6. Улс төрийн намын гишүүн бус;
  7. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
  8. Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх баримт бичиг

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө.

2.1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу);

2.2.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;

2.3.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл; ; /QR кодыг уншуулах эсвэл линкээр нэвтэрч өргөдлийг маягтын дагуу бичих/ https://me-qr.com/emzf54JD 

2.4.Тухайн иргэний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан 2 хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга/захирал, тухайн иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын);

2.5.Цээж зураг (4х3 хэмжээтэй 2 хувь);

2.6.Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);

2.7.Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);

2.8.Эрүүл мэндийн байгууллагад 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);

2.9.Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичиг / хуулбар, эх хувийн хамт);

2.10.Тухайн эмнэлгийг хөгжүүлэх төсөл (хагас бие даан хөгжүүлэх бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хүрэх үр дүн, үр ашиг г.м);

2.11.Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;  

2.12.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;

2.13.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

      Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа.
            Баримт бичгийг цаасан болон цахимаар /баримт бичгийн дарааллаар PDF болгож DVD-д хуулбарлан/  бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн баримт бичиг болон баримт бичгийн жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товъёогийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагаас өмнө Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад  хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

“Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.6-д заасны дагуу Баримт бичгийг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авна.

Дөрөв. Хариуцах ажилтан:   

Баримт бичиг болон гомдлыг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 231 тоот өрөөнд Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Баасанбат хүлээн авна.  

Холбоо барих утас:89023093

Жич: Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа  буцаан өгнө.

 

 
 НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2024-02-14 00:00:00