• 12 сарын 24, Мягмар гараг
2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
1039 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

     2024 оны эхний улирлын Төрийн албаны Ерөнхий шалгалтын цахим бүртгэл 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим сайтаар орж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй холбоос: https://exam.csc.gov.mn 

Сонгон шалгаруулалтын хуваарь

  • Шалгалт өгөх хуваарийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байршуулна.
  • Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.

    Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй болно. Та дараах линк дээр дарж цахим номтой танилцаарай.

Эх сурвалж: Төрийн албаны Ерөнхий зөвлөлийн албан  ёсны csc.gov.mn цахим хуудас болон  Facebook пэйж хуудас

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

2024-02-15 15:00:00