• 12 сарын 24, Мягмар гараг
ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ НИЙТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧДАД УРИАЛЛАА
173 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр /2024.02.26/ төрийн байгууллагын удирдлага албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр малчдынхаа сэтгэл зүй, эрүүл мэндийн төлөө зудыг хамтын хүчээр даван туулахад хүний хүчин зүйлийн манлайлал үзүүлэхийг нийт төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад уриаллаа.

    Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ “Гэр бүл, ах дуу, төрөл төрөгсөд болон малчдад туслах чин хүсэл эрмэлзлэлтэй төрийн албан хаагчдыг сайн дурынх нь үндсэн дээр малчны хотруу илгээнэ. Ингэхдээ тухайн байгууллага дотоод зохицуулалтаа хийн энэ хугацааны цалин урамшууллыг ажилтан албан хаагчдаа хэвийн олгох зохицуулалтыг хийж болно” гэлээ.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-26 13:40:00