• 12 сарын 24, Мягмар гараг
НУТГИЙН ЗӨВЛӨЛҮҮД ХАМТАРЧ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БУЙ СУМДАД ТУСАЛНА
108 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    ХVII жарны модон луу жилийн шинийн 11-ний билэгт сайн өдөр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн өнөөгийн нөхцөлд малчин түмэндээ туслах идэвх санаачилгыг дэмжих, нэмэгдүүлэх хүрээнд нутгийн иргэдийн дунд сар шинийн золголтыг зохион байгууллаа.

   Золголтыг нутгийн зөвлөлийн дарга Ш.Алтанбагана нээж, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж сонордуулав.

    Золголтод Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын алдар цолтнууд хүрэлцэн ирэв. Хонгор нутгаас гаралтай уран бүтээлчид, нутгийн иргэдийн амар мэндийн дор Хонгор нутгийн малчдад аа туслах аянд хүн бүр сэтгэлийн дэмээ хайрлахыг оролцогчид уриалж, сумдын нутгийн зөвлөлүүд дэмжив.

    Энэ үеэр аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэцогт сумын харьяат, Хөдөлмөрийн баатар Бямбын Дорж, Баян-Овоо сумын харьяат, ардын багш Гончигийн Лхаахүү, Жинст сумын харьяат, урлагийн гавьяат зүтгэлтэн Соном-Ишийн Юндэнбат нарыг Баянхонгор аймгийн хүндэт иргэн болгон батламжийг гардууллаа.

   Золголтын хүрээнд үндэсний хүчит бөхийн барилдаанд Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, Улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.

      Сумдын нутгийн зөвлөлүүд тус тусын төлөвлөлтийн хүрээндээ малчдад туслах аян, арга хэмжээгээ тун удахгүй эхлүүлэх аж.

2024-02-20 19:00:00