• 12 сарын 23, Даваа гараг
2024 ОНЫ ХАВРЫН УЛИРАЛД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн мах худалдан борлуулах төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

   Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд 2024 оны 03 дугаар сарын 07-ны 17 цагаас өмнө дараах материалыг бүрдүүлэн Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст ирүүлнэ. Үүнд:

1. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн танилцуулга

2. Хүн амыг махаар хангах үйл ажиллагааны төсөл /үнийн санал, борлуулалт хийх цэг, ажиллах хүчний асуудлыг тодорхой тусгасан байх/

3. Нөөц бүрдүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй тодорхой мэдээллүүд

4. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт

5. Мах худалдан борлуулахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, хаяг шошгын загварыг хавсаргах

6. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх

7. Шүүхээр шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэгдэх шатанд байгаа маргаан байхгүй байх, шүүхийн архивын байгууллагаас холбогдох дүрэм журмын дагуу гаргасан тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлнэ.

Лавлах утас 8809-6942

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2024-02-23 14:00:00