• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр /2024.02.26/ 10:00 цагт хуралдаж зудын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дүн мэдээллийг нягтлан үргэлжлүүлэн авах хариу арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргав.

1. УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн өвс тэжээлийн тусламжийг сумдын нөхцөл байдалд уялдуулан оновчтой хуваарилж яаралтай илгээх /сумд тээврийн зардлыг хариуцна/

2. Малчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарал хандуулж, эмч эмнэлгийн багийг шат дараатайгаар шаардлагатай газруудад үргэлжлүүлэн ажиллуулах

3. Аймгийн нөөцөд өвс тэжээлийн хангалтыг тасралтгүйгээр сэлбэж, үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 6000 төгрөгийг аймгийн онцгой комиссоос хөнгөлж нэг боодол өвсийг 16,000 ₮, нэг уут хэвгийг 20,000₮-өөр тус тус малчдад олгох /нэг малчин өрхөд 10 боодол өвс, 4 шуудай хивэг гэх мэт/

4. Сумдын онцгой комиссын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж, ажлын үүрэг хариуцлагыг сайжруулах

5. Нийтийн дунд малчдад туслах аяныг эрчимжүүлэх

6. Сумдтай шифийн харилцаа бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

2024-02-26 14:00:00