• 12 сарын 24, Мягмар гараг
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫНХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Баянхонгор аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт хөөвөр”, “Таван чимэг”, “Буянт сонгомол хурд”, “Ариунбилэг”, “Сүргийн хишиг” эмийн сангууд нэгдэн 2,500,000₮-ийн үнэ бүхий малын мюлтивитамин, шар витамин, нүдний тос, чацганы тос, загасан тос зэрэг малчдад нэн хэрэгцээтэй малд тамир тэнхээ нэмэх эрдэс бодис илгээжээ. Мал эмнэлгийн газрын хамт олон аймгийн онцгой комисст 500,000-ийн хандив дэмжлэг үзүүлж өнөөдөр гардууллаа.

   Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Н.Эрдэнэмөнх захиралтай “Агромит” ХХК 20,0 сая төгрөгийн үнэ бүхий халдваргүйтгэлийн бодисоор дэмжлэг үзүүлэхээр болсон тухай батламжийг аймгийн удирдлага хүлээн авлаа.

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-26 16:00:00