• 05 сарын 11, Ням гараг
ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЭВ
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамт олон малчдад туслах аянд нэгдэж нэг өдрийн цалин 780,000₮ -ийн хандивыг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгон гардуулав.

    Мөн тус газрын хамт олон Эрдэнэцогт, Жинст, Баян-Овоо, Бууцагаан сумдын малчин өрхүүдэд 3-10 хоногийн хугацаанд ажиллан, малчдад биечлэн тусалж, 60-70 малчин өрхөд хүнс, витамин, дулаан хувцасны туслалцааг тус тус үзүүлээд байгаа аж.

     Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2024-02-28 15:25:00