• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН ЗАГ СУМД АЖИЛЛАЖ БАЙНА
170 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймгийн Заг сум нь 2023 оны жилийн эцсэээр 128.000 мал тоолуулжээ. 2024 оны эхний улиралд 4459 толгой мал хорогджээ.

    02 сарын 29-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Заг сумын цас зудын нөхцөл байдалд ажиллаж байна. Бүрэлдэхүүнд Авто тээврийн төвийн дарга З.Амармөнх, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр нар багтав.

   Олон удаагийн давтамжтай орсон цас хатуурч, зам даваа хаагдсан, шөнөдөө -35- 40 хэмтэй хонож буй нөхцөл байдлаас шалтгаалан өлдсөн сарлаг үхэр, нэг наст мал голдуу сүүлийн 7 хоногт ихээр хорогдож буйг сумын Онцгой комиссын дарга М.Батбаяр ярив.

    Аймгийн Онцгой комиссын дарга Заг сумын онцгой комиссыг хуралдуулан, өвс тэжээлмийн нөөцийг тасралтгүй хангах талаар үүрэг чиглэлийг өгч, зарим дэмжлэгийг үзүүлэхээр болов. Заг сумын онцгой комисст нөөц бололцоогоо ашиглан нийт 5000 боодол өвсийг бүрдүүлэн сум дээрээ татан төвлөрүүлж, малчдаа хангаж ажиллахыг үүрэг болгов. Мөн энэ үеэр малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг комиссын гишүүдэд анхааруулав.

   Заг сумын ИТХ-аас цас зудыг хохирол багатай даван туулах хүрээндээ давсан орлогоос 100.0 сая төгрөгийг баталж, үйл ажиллагаандаа зарцуулан ажиллаж байгаа аж. Сумын онцгой комиссын хурлын үеэр Г.Эрхэмбаяр захиралтай "Фүүл комплет констракшн" ХХК Заг сумын малчдад 10.0 сая төгрөгийн үнэ бүхий 500 боодол өвс хандивлалаа.

     Улс болон аймгийн хөрөнгө оруулалтаар саяхан Заг сумд олгогдоод буй хоёр автомашин цаг хүндэрсэн энэ үед иргэд малчид даа хүрч ажиллахад хамгийн чухал хэрэгцээ болж буй аж.

2024-02-29 17:00:00