• 12 сарын 23, Даваа гараг
ГУРВАНБУЛАГ СУМД 15.700 ГАРУЙ МАЛ ХОРОГДЖЭЭ
94 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хаваржилт хамгийн хүндэрсэн Гурванбулаг сум нь 152.000 малтай. Үүнээс албан байдлаар мэдэгдсэн нь 15.700 гаруй мал зүй бусаар хорогджээ. Уул болон талд гарсан адуу, сарлаг үхрийн хорогдол хэр хэмжээнд хүрснийг одоогоор тоолоход хомс аж. 432 малчин өрхөөс огт малгүй болсон дөрвөн айл, малын 70-80 хувийн хорогдолтой 15 өрх байгаа аж.

     Цасны зузаан, хэт хүйтний улмаас хүрч ажиллаж чадахгүй айл өрхүүд олон, байнгын нүүдэл суудлын улмаас түлшний болон бэлэн мөнгөний хомсдолд малчид оржээ. Тус нөхцөл байдалтай Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан танилцаад тодорхой арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

    Сумын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, давсан орлогын хүрээнд ИТХ-аас баталсан 70.0 сая төгрөгийг зудын арга хэмжээнд зарцуулан ажиллаж байгаа аж.

     3 сарын 15-ыг хүртэл өвсний нийт хэрэгцээгээ тооцоолж өвс тэжээлийн нөөцийг цаг хугацаа алдалгүй сэлбэж хангалттай байлгахад анхаарч, нийт 6000 боодол өвс бүрдүүлэх, малчдын эрүүл мэндэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын ажил арга хэмжээгээ оновчтой шуурхай зохион байгуулахыг сумын Онцгой комисст үүрэг болгов. Гурванбулаг сумд аймгийн удирдлагатай АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр хамт ажиллаж байна.

2024-02-29 19:00:00