• 12 сарын 23, Даваа гараг
ДУУРСАХ 3 ДУГААР БАГИЙН ИРГЭН Ж.НАРМАНДАХ МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЭН 100,000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨВ
144 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Нийт нутгаар хүндэрч буй цас зудын нөхцөл байдлыг Монголчууд хамтдаа даван туулахаар эрвийх дэрвийхээрээ л хичээж буй энэ цаг үед Баянхонгор сумын Дуурсах гуравдугаар багийн иргэн Ж.Нармандах аймгийн даргатай уулзах хүсэлт гаргажээ.

      Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч хэнээс ч юу ч гуйлгүйгээр амьдралаа авч яваа тэрбээр өөрөөсөө гадна мөн нэг хүнийг халамжлан авч явдаг. Бусдад байгаагаа л барьж, сэтгэлээрээ тусалсаар ирсэн тэрбээр энэ удаад малчдад туслахаар шийдэж аймгийн даргыг зорьсон юм байж. Олсон орлогоосоо 100,000 төгрөгийг дугтуйлж малчдад хэрэгтэй зүйлд нь зарцуулахыг 53 настай Н.Нармандах гуай Засаг дарга Д.Мөнхсайханаас хүссэн юм. Аймгийн удирдлага хандивыг хүлээн авч, чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

     Өгөх үйл сэтгэлийнх байхдаа ийм сайхан. Хүнд хэцүү цаг үед хүн байгаагаараа бусдад туслах шиг буяныг юутай ч харьцуулшгүй юм. Танд баярлалаа.

2024-03-04 12:20:00