• 12 сарын 23, Даваа гараг
10000 НЭМНЭЭ ҮНДЭСНИЙ АЯНД БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМГИЙН ОЛОН БУЮУ 6110 НЭМНЭЭ ХАНДИВЛАЖЭЭ
77 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж зудыг гарз багатай даван туулахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж Баянхонгор нутгийнхаа малчин түмэнд туслахаар Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 10000 нэмнээ аяныг 10 хоног зохион байгууллаа.

Аянд 39 байгууллага, 1 аж ахуй нэгж, 1ТББ, 8 иргэн хамрагдан 6110 нэмнээ, Бээлий-619, Хошуувч-1786, 69 хурганы уут, 264 уут хивэг, бэлэн мөнгө 8650000 төгрөг ахуйн болон хүний хүсний хэрэглээний бараа материалын багц бэлтгэн цас зудын хүнд нөхцөлд буй Эрдэнэцогт, Баян Овоо, Галуут, Баянбулаг, Заг, Жаргалант, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Өлзийт сумдад аймгийн төвөөс онцгой комисст нь олгожээ.

мөн сумдад буюу Эрдэнэцогт, Гурванбулаг, Галуут, Богд, Шинэжинст, Хүрээмарал, Баян Овоо, Жаргалант, Бөмбөгөр, Баян өндөр, Баянбулаг, Жинст, Баянлиг сум бүртээ эмэгтэйчүүд ахмадууд, бизнес эрхлэгч нар, хувийн хэвшил, боловсролын байгууллагууд, сайн санаат иргэд оролцон дэмжиж зохион байгуулан өнөөдөр хаалтаа хийж байна.

Монголыг , Хонгор нутгийг мал малчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Байгаль цаг агаарын аяс, тэнгэр хангайн араншинд захирагдан нүүдлийн мал аж ахуйгаа эрхэлж амьдрал ахуйгаа сайхан авч явдаг тэнүүн сэтгэлт баатарлаг малчдадаа сайн сайхныг хүсэж урин хаврын сардаа, уудам сайхан зундаа мэнд золгохын ерөөл өргөе.

Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагыг дэмжин хамтран малчдадаа тусласан тэнгэр мэт уужуу сайн санаат хүмүүн бүр талархал илэрхийлье.

 

Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл

2024-03-02 20:00:00