• 12 сарын 23, Даваа гараг
ХАРХОРИН-ЦЭЦЭРЛЭГ, АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР, ӨНДӨРХААН-ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ЭНЭ ЖИЛ ЗАСНА
140 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулж, элэгдэж, эвдэрсэн замуудыг засна. Тодруулбал, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх аж.

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг УИХ-аас баталснаар дээрх ажлуудыг хийх боломж бүрдсэнийг ЗТХЯ мэдээллээ.

2024-03-04 17:25:00