• 12 сарын 23, Даваа гараг
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН БАГ ХАНГАЙН СУМДЫН МАЛЧДАД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРГЭВ
109 ХҮН ҮЗСЭН БАЙНА

     Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг хангайн сумдад ажиллаж, малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэлээ.

    Энэ хүрээнд хангайн дөрвөн сумын /Галуут, Жаргалант, Заг, Гурванбулаг/ 200 гаруй хүний эрүүл мэндийн байдлыг үзэж, эхо харж, шаардлагатай эмчилгээг газар дээр нь хийв. Үзлэг оношлогоонд жирэмсэн эхчүүд мөн багтаж, сумын эмчийн хяналтад орсон байна.

     Энэ үеэр эмч нарын баг цас бартааны улмаас саатаад байсан сурагчидтай таарч сургуулийн дотуур байранд нь хүргэж өгсөн байна.

2024-03-04 17:30:00