• 12 сарын 23, Даваа гараг
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “А” ХЭСГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ БАЯНХОНГОР АЙМАГТ ХУРАЛДАЖ БАЙНА
138 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Хамгааллын захиргаа, Баянхонгор аймгийн ИТХ хамтран Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр дархан цаазат газрын Орчны бүсийн хамтын менежментийн зөвлөлийн VI хурлыг өнөөдөр /2024.03.11/ Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Хурлыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов нээж үг хэлэв.

Хуралд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, Баянхонгор аймгийн ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, аймгийн БОАЖГ-ын дарга Э.Ганзориг, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын ХОБНХ-ийн дарга Д.Батмагнай нарын хоёр аймгийн долоон сумын байгаль орчны төлөөлөлүүд оролцож байна.

Хурлаар ОБХМЗ-ийн нэгдсэн төлөвлөгөөний 2023-2024 оны хэрэгжилт, 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, “Их говийн нүүдэлч малчдыг дэмжин хавтгай тэмээ хамгаалах төсөл”-ийг хэрэгжилтийн үр дүн - туршлага, ОБХМЗ-ийн цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах шийдвэр, ОБХМЗ-ийг 2024-2025 онд удирдах даргыг нээлттэй санал хураалтаар сонгох тухай асуудлыг тус тус авч хэлэлцэх болно.

2024-03-11 17:00:00