• 05 сарын 04, Бямба гараг
ӨЛЗИЙТ СУМЫН НЭГДҮГЭЭР БАГИЙН МАЛЧДАД “ЦЭВЭР ХОТ” ОНӨААТҮГ, “БАТ АНД ТЭМҮҮЛЭЛ”, “ТОСТ НУТАГ” ХХК, “МОНГОЛ ГОЁО” ДЭЛГҮҮРҮҮД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ
20 ХҮН ҮЗСЭН БАЙНА

    Цас зудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р багийн малын хорогдол ихтэй малчдад Баянхонгор аймгийн “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын хамт олноос 12 тонн өвс, таван шуудай улаан хивэгийн тусламж үзүүлж зарим албан хаагчид малын хашаа хороог янзалж өгсөн байна.

   Мөн тус багт “Бат анд тэмүүлэл” ХХК, “Монгол гоёо” дэлгүүр, “Тост нутаг” ХХК-иуд шатахуун бусад материалын дэмжлэг үзүүлсэнд багийн Засаг дарга малчдын зүгээс талархал ирүүлжээ.

2024-03-12 17:30:00